Загвар: Dissolved Air Flotation

Dissolved Air Flotation (DAF) – Хий уусган хөвүүлэх систем
Dissolved Air Flotation (DAF) нь бохир усанд агуулагдах бичил хэмжээтэй хөнгөн бохирдуулагч (тос, өөх тос, түдгэлзсэн хатуу бодис) болон уусамтгай бус органик, органик бус хольцыг тусгаарлахын тулд ууссан агаарын флотацийн процессыг ашигладаг.
Үйл ажиллагааны үе шатууд:
Агаар уусгах – Өндөр даралттай усанд (4-6 бар) агаар уусгаж, дараа нь даралтыг гэнэт бууруулахад бичил хийн бөмбөлөгүүд (30-50 микрон) үүсгэнэ.
Флотацийн процесс – Бичил бөмбөлгүүд нь бохирдуулагч бодисын гадаргууд наалдан, тэдгээрийг уснаас ялган хөвүүлнэ.
Лаг ялгах – Хөнгөн лаг нь усны гадаргуу дээр хуримтлагдаж, механик хусагчаар зайлуулагдана.
Цэвэршсэн ус гадагшлуулах– Тунасан хатуу бодисыг доод хэсэгт ялган, тунгалаг болсон усыг цэвэрлэгээний дараагийн шат руу дамжуулна.
Хэрэглээ:
Ахуйн болон үйлдвэрийн бохир ус цэвэрлэгээ (мах боловсруулах, хүнсний үйлдвэр, газрын тос, нефть-хими, целлюлоз, цаасны үйлдвэр)
Усны дахин ашиглалт, боловсруулалт
Химийн урвалын дараах зутанг ялгах (коагуляци, флокуляцийн процессын дараа)
Давуу тал:
✔ Өндөр үр ашигтай (SS, тос, өөх тосыг 90-99% хүртэл зайлуулна)
✔ Газар бага эзэлнэ, байгууламжийн хэмжээ бага
✔ Тохируулж удирдах боломжтой, химийн бодисын хэрэглээг багасгах шийдэлтэй
DAF систем нь уламжлалт тунадасжуулах аргуудтай харьцуулахад хурдан бөгөөд өндөр чанартай ус цэвэрлэх технологи юм.

Загварын тухай

  1. Dissolved Air Flotation (DAF)

    • Принцип: Усыг өндөр даралтаар ханасан ууссан агаар агуулсан усаар баяжуулж, дараа нь даралтыг гэнэт бууруулснаар бичил хөөс үүсгэнэ. Эдгээр бичил хөөс нь бохирдуулагчийг наалдуулан хөнгөн флотын лаг үүсгэж, гадаргуу дээр гаргана.
    • Хэрэглээ: Өндөр тослог, тос, хөвөх чадвартай хатуу хольц бүхий бохир усыг цэвэрлэхэд тохиромжтой.
    • Давуу тал: Бага талбай эзэлнэ, тунгаах технологитой харьцуулахад хурдан үр дүнтэй, өндөр чанарын тунгалаг ус гаргана.
  2. Lamella Clarifier

    • Принцип: Хазгай байрлалтай олон давхар налуу хавтангуудын тусламжтайгаар усыг урсгаж, хүнд хатуу хольцыг хурдан тунадасжуулж, доод хэсэгт ялгана.
    • Хэрэглээ: Дунд зэргийн булингартай, өндөр тунгаагдах чадвартай хатуу хэсгүүд бүхий бохир усыг цэвэрлэхэд ашиглана.
    • Давуу тал: Энгийн тунгаагуураас бага талбай эзэлнэ, өндөр үр ашигтай, хурдан тунадасжилт явагдана.
  3. Traditional Clarifier (Crarifier)

    • Принцип: Бохир усны урсгалыг нам урсгалтай том саванд удаашруулж, хатуу хэсгүүдийг гравитацийн аргаар тунадасжуулна. Лагийг доош тунгааж, цэвэршсэн усыг дээд талаас нь гадагшлуулна.
    • Хэрэглээ: Уламжлалт ус болон бохир усны анхан шатны болон хоёрдогч цэвэрлэгээнд өргөн хэрэглэнэ.
    • Давуу тал: Өндөр хүчин чадалтай, механик ажиллагаа бага, их хэмжээний бохир усыг боловсруулж чадна.

Гол ялгаа

  • DAF: Хөвүүлэх зарчимтай, бичил хөөс ашиглан бохирдуулагчийг зайлуулдаг.
  • Lamella Clarifier: Хурдан тунадасжилтыг дэмжихийн тулд налуу хавтан ашигладаг.
  • Traditional Clarifier: Гравитацийн зарчимд тулгуурлан хатуу бодисыг тунадасжуулдаг.