“Дулаан байшин” Өдөрлөг
АМИНЫ ОРОН СУУЦНЫ ШИЛДЭГ ШИЙДЛИЙГ “ДУЛААН БАЙШИН” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГӨӨС
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны санаачилгаар Монгол Улсын барилга, бүтээн байгуулалт, барилгын салбарын мэргэжилтнүүд, ханган нийлүүлэгчид нэг дор цугларч, шинэ технологи, олон улсын шилдэг практик туршлага, чанар стандартыг хэрхэн нэвтрүүлэх, барилга, орон сууцжуулалтын салбарт авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг иргэд, олон нийтэд танилцууллаа.
“Дулаан байшин” амины орон сууцны нээлттэй өдөрлөг 2025.05.04-07-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.